2022.03.10

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн тойрогтоо ажиллаж, иргэдийн санал, хүсэлтийг сонсож байна

Хатгалын иргэдтэйгээ уулзаж халуун дотно яриа өрнүүлэв.
Хатгал тосгоныхон сумын статустай болох тухай асуудлыг ихээхэн хөндөж байна. Хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппаратаа гардуулж, эмч нар маань үзлэгээ хийлээ.

Төмөрбулаг сумын Тээл багийн малчин Ганбаатарын хотоор орж малчидтай уулзаж, эмч нар маань үзлэгээ хийлээ. Тээл багт бусад багуудыг бодвол залуу малчид харьцангүй их байгаа нь харагдаж байв. Энэ бол сайн хэрэг. Гэвч залуучууд л байгаад байдаг, гэргий болох охид бүсгүйчүүд нь хөдөөнөө тогтдоггүй гэнэ. Энэ асуудлыг яаж шийдвэрлэх вэ, залуу малчдыг хэрхэн дэмжих вэ гэдэг талаар малчид маань ихээхэн санаа зовж, санал дэвшүүлж байна.
Мал малчин хоёр үгүй бол Монгол гэж үгүй шүү дээ...

Алаг-Эрдэнэ сумын иргэдтэй уулзаж санал бодлоо солилцлоо. Хоёр жил уулзалт цуглаан болоогүй тул иргэд идэвхтэй хамрагдаж, тулгамдаж буй асуудлуудаа ярьж байна. ЭМТ-д Эхо оношилгоо болон дотрын эмч нар үзлэг хийлээ. Мөн сумын ЭМТ-д хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат гардуулж өглөө.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn