2022.03.14

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн тойргийнхоо есөн сумаар орж ажиллалаа

Арбулаг сумын Бэл булаг багийн малчин Шинээгийн хотоор саатаж, үзлэг оношилгоо хийж, малчдын санал сэтгэгдлийг сонслоо. Энэ жил хаа сайгүй өнтэй сайхан өвөл болсон тул малчдын маань сэтгэл, малын зоо тэнэгэр сайхан байна.

Гэвч нөгөөх л залуу малчид ховордсон, суурин газар бараадсан гэх асуудлыг бүгд л хөндөж байна.
Малчид орлого сайтай л болчихвол энэ асуудал биш болчих юм. Арьс шир, мах, сүү сүүн бүтээгдэхүүн гээд л буянт малын өгөөж арвин шүү дээ. Энэ баялагаа боловсруулж, дэлхийд экспортолдог болохын төлөө бид сэтгэл гарган зүтгэх хэрэгтэй байна.

Баянзүрх сумын Агар багийн иргэдтэй уулзаж, үзлэг оношилгоо хийлээ. Сумын удирдлагууд болон багийн иргэд, сум орон нутагтаа хийж хэрэгжүүлэх олон бүтээлч ажлын санал дэвшүүлж байна.

Цэцэрлэг сумын Могойн гол багийн иргэд хөдөлмөрчидтэй уулзаж санал бодлоо солилцоо. Эмч нар маань эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж, багийн эмнэлэгт хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат гардуулж өгөв.

Ээлжит томилолт маань Галт сумын Зүрх багаас эхлээд Цэцэрлэг сумын Могойн гол баг хүрээд өндөрлөв. Энэ хооронд 9-н сумаар орж малчид, хөдөлмөрчдөд тулгамдаж буй асуудлуудыг сонсож, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж ажиллалаа. Өнөөдрөөс Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулган эхэлж, нийт 53 асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn