2022.05.09

Хөвсгөл аймагт "Шинэ хөдөө төсөл" амжилттай хэрэгжиж байна

Хөвсгөл аймагт хэрэгжиж байгаа “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” аймгийн нэрлэсэн жил, “Шинэ хөдөө” төсөл, "Өрхийн тариалан -2022" хөдөлгөөн зэрэг арга хэмжээний хүрээнд арьс, шир боловсруулах тоног төхөөрөмжийг гардуулан өглөө.

Цагаа-Үүр, Бүрэнтогтох, Хатгал, Шинэ-Идэр сумдын иргэдэд, өрхийн хүлэмжийн ахуйг хөгжүүлэх зорилгоор 4х8 хэмжээтэй 50 ширхэг, 8x20 хэмжээтэй 50 ширхэг хүлэмжүүдийг хөнгөлттэй нөхцлөөр олгох батламжуудийг захиалсан иргэдийн төлөөлөлд УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, аймгийн ХОХБТ-ийн хэлтсийн дарга Б.Оюунтуяа, ХХААГ-ын дарга Я.Эрхэмбаяр, Хөдөөгийн шийдэл ОНӨ ХХК-ны захирал С.Энхбат нар гардуулан өглөө.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn