Д.Дэмбэрэл дарга сайд нар гадаадынхныг ирхээр  "жижигэрдгээ" больё гэв
2009.10.16

Д.Дэмбэрэл дарга сайд нар гадаадынхныг ирхээр "жижигэрдгээ" больё гэв

ЗГ-ын сайд нар байхгүйгээр Чуулган 15 минут завсарлалаа

УИХ-ын өнөөдрийн нэгдсэн чуулганаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэл хэлэлцэх үед ЗГ-ын сайд нар байгаагүйгээс танхим жаахан “бужигналаа”.


УИХ-ын дэгийн тухай хуульд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэл хэлэлцэх үед ЗГ-ын сайд нар байх ёстой, гэтэл Б.Долгор сайдаас өөр сайд байхгүй байгаа учир чуулганаа завсарлуулья, дэгээ барья гэсэн саналыг УИХ-ын гишүүд гаргасан юм.

Харин УИХ-ын дарга “эс зөвшөөрч” сайд нарыг авчирч хэлэлцэнэ хэмээн зүтгэлээ. Б.Долгор сайдыг сайд нар хаана, хаана явааг хэлээдэх хэмээлээ.

Б.Долгор сайдын хэлснээр Ерөнхий сайд эмнэлэгт, Гадаад хэргийн сайд Сү.Батболд, Батлан хамгаалахын сайд Л.Болд, БОАЖ-ын сайд Л.Гансүх нар гадаадад томилолттой яваа бол, Сангийн сайд С.Баярцогт Олон улсын хурал удирдаж, харин Тэргүүн шадар сайд хурал дээр үг хэлж байгаа. Эрүүл мэндийн сайд өрхийн эмч нарын уулзалтад оролцож байгаа харин ХХАХҮ сайд Бадамжунай хөдөө яваа, БСШУ-ын сайд гадаадын төлөөлөгчитэй уулзалт хийж байгаа. Тэргүүн шадар сайд одоо ирж яваа гэлээ.

Д.Дэмбэрэл дарга “Байнгын хороо, ТГ муу ажиллаж байна, чуулган дээр байх ёстой хүмүүсийг байлгаж чадахгүй. Засгийн газар ч УИХ-ын Тамгын газрын үгийг тоохоо больсон юм байна л даа. Тэр сайд нарыг олж ир. Гадаадынхныг ирэхээр сайд нар нь өөрөө хурлаа удирдаад “жижгэрээд” байдгаа больё. Хэдэн төгрөг “салгах” гээд л сайд нар нь гадаадынханы өмнө гүйгээд байх юм. Тэр дэд сайд нар нь оронд оч. Сайд нарыг олж ир хэмээн “тушааснаар” чуулган 15 минут завсарлахаар боллоо.



0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.