
2022.05.10
Газрын доорх цэнгэг усыг уул уурхай, үйлдвэрлэлд ашиглахгүй
УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооноос Усны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлэг зохион байгууллаа.
- Хуулийн төсөлд гадаргын болон газрын доорх уснаас ашиглах боломжит нөөцийн дээд хязгаарыг ус ашиглах эрхийн эрэмбийг тогтоох,
- Газрын доорх цэнгэг усны ордыг уул уурхай болон үйлдвэрийн зориулалтаар ашиглахыг хориглох
- Ус ашиглах журам баталснаар усны нөөцийн хомстол, түүний түвшин, экологи-эдийн засгийн үнэлгээ, ус ашиглах дээд хязгаар, төлбөр тооцоо зэрэг мэдээллийн ил тод байдлыг бий болгоно.
- Мөн орхигдсон цооногийг сум, дүүргийн Засаг дарга улсын төсвийн хөрөнгөөр битүүмжлэн буруутай этгээдээс учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулна гэж зааж, хариуцлагын хэмжээг илүү тодорхой болгож өгснөөрөө онцлогтой.

Сэтгүүлч
Сэтгүүлч Э.Намуунаа namuunaa@vip76.mn