2022.05.11

УИХ-ын гишүүн Ц.Туваан Төв аймгийн Батсүмбэр суманд ажиллалаа

Тэрээр, суманд ажиллах үеэрээ сумын сургуулийн хашаанд мод тарьж, иргэд сонгогчидтойгоо уулзалт хийлээ.

Өндөр настан Дашбал, Цэндмаа, Лхамсүрэн, Даваа, Сэнгээ, Ичинхорлоо гуайнд зочлон ахмадуудынхаа санал, сургааль, захиасыг сонслоо. Иргэд, сонгогчидтойгоо уулзалт хийж хавар, намрын чуулганаар батлагдсан хуулиас танилцуулан, өөрийн ажиллаж байгаа хуулийн төсөл, ажлын хэсгийн талаарх мэдээллийг хүргэж иргэдийн санал сэтгэгдлийг нь сонсов. Уулзалт өдөрлөгийн үеэр сумын эмнэлэгт тусламжийн тэргэнцэр, эмнэлгийн хэрэгсэл гардуулан өглөө.

Иргэдтэй хийсэн уулзалтаар иргэд маань сүүний үнэ бага байгаа талаар, шинэ соёлын төв барих, асрамжийн газар хүртэл зам барих, төрийн албан хаагчийн цалин хөлс бага, орон байрны хүрэлцээ муудсан, суманд ажиллах боловсон хүчин хомсдолтой болсон, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт маш их байгаа талаар хэлж байлаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn