2022.05.02

УИХ-ын гишүүн Ц.Туваан Баян суманд ажиллалаа

Тэрээр, суманд ажиллах үеэрээ сумын удирдлагуудтай уулзаж, иргэд сонгогчидтойгоо уулзалт хийлээ. Сумын удирдлагуудын зүгээс хэт хуучирсан тухайлбал эмнэлэг, төмөр замын болон хорихын ажилчдын байранд засвар хийх, сургуулийн зааланд суулт өгсөн тул холбогдох арга хэмжээг авах, төрийн албан хаагчид дутуу байгаа байдлыг шийдвэрлэх талаар санал солилцлоо.

Өндөр настан Уртнасан, Цэрмаа, Бадамгарав, Боорой гуайнд зочлон ахмадуудынхаа санал, сургааль, захиасыг сонслоо. Мөн иргэд сонгогчидтойгоо уулзалт хийж хавар, намрын чуулганаар батлагдсан хуулиас танилцуулан, өөрийн ажиллаж байгаа хуулийн төсөл, ажлын хэсгийн талаарх мэдээллийг хүргэж иргэдийн санал сэтгэгдлийг нь сонсов. Уулзалт өдөрлөгийн үеэр сумын эмнэлэгт тусламжийн тэргэнцэр, эмнэлгийн хэрэгсэл гардуулан өглөө.

Иргэдтэй хийсэн уулзалтын үеэр иргэд маань уул уурхайн талбайн хэмжээг багасгах, усны асуудал, соёлын төв байхгүй байдал, төрийн албан хаагчийн цалин хөлс, байрны хангамж муу байгаа талаар саналаа хэлж байлаа.

undefined

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn