2022.04.20

Ц.Туваан гишүүн Төв аймгийн Баянцогт суманд ажиллаа

УИХ-ын гишүүн Ц.Туваан Баянцогт суманд ажиллах үеэрээ сумын удирдлагуудтай уулзалт хийж, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн үйл ажиллагаатай танилцан тэдэнд тулгарч буй бэрхшээл, цаашид хамтран ажиллах асуудлын талаар ярилцлаа.

Баянцогтын сургуулийн дотуур байрыг шинэчлэх шаардлагатай байгаа ба эмнэлэгт нь эмч, хүний нөөцийн асуудал тулгамдаж байгаа гэнэ.

Өндөр настан Батсүх, Бүрэнжаргал, Оюунбаатар гуайнд зочиллоо. Мөн иргэд сонгогчидтойгоо уулзалт хийж хавар, намрын чуулганаар батлагдсан хуулиас танилцуулан, ажиллаж байгаа хуулийн төсөл, ажлын хэсгийн талаарх мэдээллийг хүргэж иргэдийн санал сэтгэгдлийг сонсов. Уулзалт өдөрлөгийн үеэр ЕБС, Соёлын төвд “2021 оны шилдэг борлуулалттай ном”-ын дээжсээс болон сумын эмнэлэгт тусламжийн тэргэнцэр, эмнэлгийн хэрэгсэл гардуулан өглөө.

Иргэдтэй хийсэн уулзалтын үеэр иргэд төрийн захиргааны албан хаагчид дутагдалтай, цалин бага байгаа тухай хэлж байв. Мөн үнийн өсөлт, дотуур байрны хүүхдийн хоолны зардал нэмэгдэж хүрэлцээ муу болсон талаар хэлж Засгийн газарт дамжуулж уламжиллаа.