2022.04.19
УИХ-ын гишүүн Ц.Туваан тойрогтоо ажиллаж байна
Тэрээр, Төв аймгийнхаа Баянхангай суманд ажиллалаа. Суманд ажиллах үеэрээ сумын удирдлагуудтай уулзалт хийж, сургууль, цэцэрлэг, эмнэлэгийн үйл ажиллагаатай танилцан тэдэнд тулгарч буй бэрхшээл, цаашид хамтран ажиллах талаараа ярилцлаа.
Баянхангай сумын газар нутаг дээгүүр баруун аймгийн автозам дайран өнгөрдөг ба автын осол гэмтэл нилээдгүй гардаг байна. Иймд сумын эмнэлгийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, гэнэтийн асуудлуудад бэлэн байдлыг хангах яаралтай тусламжийн тоног төхөөрөмж шаардлагатай аж. Мөн цэцэрлэгт хүүхдийн тоглоом, ариун цэврийн өрөөний асуудал, сургуулийн дотуур байранд хүүхэд хөгжлийн өрөөний тохижолтын ажил гээд шийдвэрлэх шаардлагатай асуудлууд байна.
Өндөр настан Лунха, Түмэндэмбэрэл, Долгоржав, Пүрэвжав гуайнд зочлон ахмадуудынхаа санал, сургааль, захиасыг сонслоо. Мөн иргэд сонгогчидтойгоо уулзалт хийж хавар, намрын чуулганаар батлагдсан хуулиас танилцуулан, өөрийн ажиллаж байгаа хуулийн төсөл, ажлын хэсгийн талаарх мэдээллийг хүргэж иргэдийн санал сэтгэгдлийг нь сонсов. Уулзалт өдөрлөгийн үеэр ЕБС, Соёлын төвд “2021 оны шилдэг борлуулалттай ном”-ын дээжсээс, сумын эмнэлэгт тусламжийн тэргэнцэр, эмнэлгийн хэрэгсэл гардуулан өглөө.
Иргэдтэй хийсэн уулзалтын үеэр иргэд маань малын түүхий эдийн үнэгүйдэлд бодлого шийдвэр гаргах, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, орон нутагт ажлын байр нэмэгдүүлэхэд анхаарах, төрийн захиргааны алба хаагчдын цалинг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг хөндөж байлаа.
Тэрээр, цаг зав гарган уулзалтад оролцон, нөхцөл байдлын талаарх мэдээлэл өгсөн Баянхангай сумын иргэд сонгогчид, хариуцлагатай алба хашиж буй салбарын ажилтнууд, малчид та бүхэндээ баярлалаа. Төв сайхан нутгаа хөгжлийн төв цэг болгохын төлөө хамтран ажиллая хэмээн уриалсан юм.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn