2022.04.25

УИХ-ын гишүүн Ц.Туваан Төв аймгийнхаа Сэргэлэн суманд ажиллалаа

Суманд ажиллах үеэрээ сумын удирдлагуудтай уулзалт хийж, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн үйл ажиллагаатай танилцан тэдэнд тулгарч буй бэрхшээл, цаашид хамтран ажиллах асуудлын талаар ярилцлаа.

Тус сумын сургуулийн гал тогоо нь ачааллаа дийлэхгүй байгаа ба шинэ тоног төхөөрөмж шаардлагатай, түүнчлэн сургуулийн заалны агаар сэлгэлтийн асуудалд шийдэл хайж буйгаа удирдлагууд нь хэлж байв. Харин эмнэлэгт нь эм тарианы нөөц, хангалтын асуудал үүсдэг байна.

Өндөр настан Цэвээн-Очир, Должинсүрэн, Түмэнбаяр, Цэцэгмаа гуайнд зочлон ахмадуудынхаа санал, сургааль, захиасыг сонслоо. Мөн иргэд сонгогчидтойгоо уулзалт хийж хавар, намрын чуулганаар батлагдсан хуулиас танилцуулан, өөрийн ажиллаж байгаа хуулийн төсөл, ажлын хэсгийн талаарх мэдээллийг хүргэж иргэдийн санал сэтгэгдлийг нь сонсов. Уулзалт өдөрлөгийн үеэр ЕБС, Соёлын төвд “2021 оны шилдэг борлуулалттай ном”-ын дээжсээс, сумын эмнэлэгт тусламжийн тэргэнцэр, эмнэлгийн хэрэгсэл гардуулан өглөө.

Иргэдтэй хийсэн уулзалтын үеэр Сэргэлэн сумын иргэд маань газрын маргаантай асуудлыг шийдвэрлэх, хог хаягдлыг багасгах шийдэл хайсан асуудал дэвшүүлж байв. Мөн тог цахилгаанд холбогдоогүй айл өрх нилээдгүй байдаг талаар хэлж, асуудлыг шийдвэрлүүлэхэд дэмжлэг хүсч байлаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn