2022.05.03
УИХ-ын гишүүн Ц.Туваан Төв аймгийн Эрдэнэ суманд ажиллалаа
Тэрээр суманд ажиллах үеэрээ сумын удирдлагуудтай уулзаж, иргэд сонгогчидтойгоо уулзалт хийлээ. Сумын удирдлагуудын зүгээс Налайх дүүрэгтэй хилийн цэсийн маргаантай байгаа асуудлыг хөндөж байлаа.
Мөн сумын Тамгын газрын байрыг шинэчлэх, Төрийн захиргааны алба хаагчдын цалин урамшуулал, орон нутагт ирж ажиллаж буй залууст бодит дэмжлэг хэрэгтэй байгаа талаар ярьж, санал солилцлоо.
Өндөр настан Ичинноров, Александр, Үржинбадам, Ганбаатар, Лувсан гуайнд зочлон ахмадуудынхаа санал, сургааль, захиасыг сонслоо. Мөн иргэд сонгогчидтойгоо уулзалт хийж хавар, намрын чуулганаар батлагдсан хуулиас танилцуулан, өөрийн ажиллаж байгаа хуулийн төсөл, ажлын хэсгийн талаарх мэдээллийг хүргэж иргэдийн санал сэтгэгдлийг нь сонсов. Уулзалт өдөрлөгийн үеэр сумын эмнэлэгт тусламжийн тэргэнцэр, эмнэлгийн хэрэгсэл гардуулан өглөө.
Иргэдтэй хийсэн уулзалтын үеэр иргэд маань малын вакцины асуудал, тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн цэст байгаа малчид газрын гэрчилгээгээ өөрийн нэр дээр авч чадахгүй байгаа байдлаа учирлан хэлж байв. Мөн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн талаар саналаа хэллээ.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn