Ж.Батжаргал гишүүн Борнуур суманд ажиллалаа
2022.05.16

Ж.Батжаргал гишүүн Борнуур суманд ажиллалаа

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал /2022.05.15/-нд Төв аймгийн Борнуур суманд ажиллан, иргэд хөдөлмөрчид, төрийн албан хаагчидтай уулзаж, УИХ-аас баталсан хууль тогтоомж, ажлын тайлангаа танилцуулан, санал хүсэлтийг сонслоо.

Уулзалтын өмнө Соёлын_төвийн шинэ байрны барилгын ажилтай танилцаж, гүйцэтгэгч компанийн удирдлагуудтай уулзлаа. Барилга угсралтын ажил 70%-тай явагдаж байгаа бөгөөд одоогоор дотор заслын ажил хийгдэж байна. Барилгын материалын үнийн өсөлтөөс шалтгаалан ажил удааширч байгаа талаар гүйцэтгэгч компанийн удирдлагууд онцолж байна. Гэрээний дагуу 2022.08.25-ны дотор барилгыг ашиглалтад оруулах талаар анхаарч ажиллахыг сануулж хэллээ.

Мөн хаврын тариалалтын ажилтай холбоотой сумын удирдлагууд, холбогдох албан хаагчдын мэдээллийг сонсож, хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлэх чиглэлээр үрийн чанар, нийлүүлэлтийг сайжруулах, цаашлаад Борнуур сум нь дотоодын #хүнсний_ногооны хангалтын гол бүс нутаг болох, мөн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр өндөр ашиг шимт үхрийн үүлдрийг сайжруулах талаар санал солилцож, анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Э.Намуунцэцэг namuunaa@vip76.mn