Багшын дээдийн нүхэн гарц нээгдлээ
2009.10.20

Багшын дээдийн нүхэн гарц нээгдлээ

Энхтайваны өргөн чөлөөнд Ионсей эмнэлгийн урд талын замын нүхэн буюу багшын дээдийн гарцын өчигдөр нээлтээ хийлээ


Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 370 жилийн ойн хүрээнд хийгдсэн бүтээн байгуулалтын томоохон ажлын нэг уг ажлыг хугацаанд нь барьж хүлээлгэн өгч байна. Багшийн Их сургуулийн орчимд явган хүний болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихтэй.

Энэ нүхэн гарцыг барьснаар нэг талаар явган зорчигчийн авто замаар аюулгүй зорчих нөхцлийг хангах, нөгөө талаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим сайжирч, бөглөрөл түгжрэл багасах ач холбогдолтой.

Нүхэн гарцын гүйцэтгэгч байгууллагааар “Хотын зам” ХХК ажиллаа. Улсын хөрөнгө оруулалтаар нийт 562 636 216 төгрөгийн төсөвт өртөгтэй Уг нүхэн гарц нь дотроо 126 м2 талбай бүхий үйлчилгээний танхимтай, цагдаагийн пост бүхий өрөө тасалгаатай юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.