2022.05.20

Н.Энхболд: Наадмаар уралдах Монгол адуунд стандарт тогтоох нь зүйтэй

УИХ-ын чуулганы /2022,5,20/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар  Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Н.Энхболд: 

Шинэ хуучин зүйлсийн хооронд заавал зөрчил гарна.Өнөөдөр бид наадмаа хийж чадахгүй байна, бөх брилдаж чадахгүй байна гэсэн асуудал бидний муугийнх биш. Монгол адууг тодорхойлно гэдэг маш их асуудалтай, маргаан гарна. Гэхдээ олон муу хувилбараас стандарт тогтооно гэдэг нь зөв. Гэхдээ ямар стандарт гаргахаа яам мэднэ.

Харин сэрвээний өндрийг харах ёстой гэдгийг Португали оруулаарай. Мөн допингийн асуудлын нарийн тусгаарай. Ямар ямар хариуцлага ногдуулах, алдаагаа засахад эрхийн яаж сэргээх талаар бас оруулах ёстой  Сүүлийн 30-40 жил улс, бүсэд уралдсан түрүүлсэн морьдын удам, угшилийн  судалсан уу. Яагаад 2 холбоо хоорондоо таарамжгүй хоёр талдаа гарсан байдаг вэ.

Түүний асуултад ажлын хэсгийнхэн хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn