Өндөрширээт суманд ажиллалаа
УИХ-ын гишүүн Ж.Батжаргал Төв аймгийн мал аж ахуйн гол бүс нутаг Өндөрширээт суманд ажиллаж, аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатарын хамт сумын малчдын чуулга уулзалтад оролцлоо.
УИХ-аас баталсан хууль тогтоомж, ажлын тайлангаа танилцуулан, ХАА-н салбарын хөгжлийг дэмжих чиглэлээр Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийн талаар мэдээлэл хүргэж, санал хүсэлтийг нь сонслоо.
Уулзалтын үр дүнд сумын эдийн засгийн үндсэн салбар болох уламжлалт мал аж ахуйг хоршооны хэлбэрээр хөгжүүлэн, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх талаар санал солилцон, хамтран ажиллахаар боллоо.
Тус сумын Эрүүл мэндийн төвийн шинэ барилгыг улсын төсвийн 1,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар "Тэнгэрийн долоон од" ХХК сүүлийн үеийн чанар, стандартын шаардлагад нийцүүлэн барьж, гүйцэтгэсэн бөгөөд өнөөдөр албан ёсоор нээлтээ хийж байна.
Эрүүл мэндийн төвийн нээлттэй холбогдуулан аймгийн Засаг дарга, ЭМГ-аас ирүүлсэн хүсэлтийн дагуу Н.Энхболд гишүүний хамт Эрүүл мэндийн яаманд хандаж, 4 нэр төрлийн 16,4 сая төгрөгийн үнэ бүхий шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг шийдвэрлэн өглөө.
Сэтгүүлч
Сэтгүүлч Э.Намуунцэцэг namuunaa@vip76.mn