Зорилтот бүлгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих өдөрлөг боллоо
Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын гадна талбайд “Хууль сурталчлах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” нээлттэй хаалганы өдөрлөг боллоо. Өдөрлөгийг Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газар, Дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс зохион байгуулав.
Энэхүү өдөрлөг нь Прокурорын байгууллагын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчлах, зорилтот бүлгийн буюу өмнө нь төрийн шийтгэл хүлээж байсан иргэдэд төрийн байгууллагын мэдээлэл, зөвлөгөөг ойроос хүргэж, ажил олгогч байгууллагуудад зуучлах зэрэг зорилтын хүрээнд болсон юм.
Арга хэмжээний үеэр ажил олгогч 9 байгууллага 550 гаруй ажлын байрыг зорилтот бүлгийн иргэдэд санал болголоо. Тодруулбал, “Номин холдинг” ХХК, “Алтан жолоо импекс”, “Монос хүнс” ХХК, “Тохижилт үйлчилгээний төв”, “ICE MARK” ХХК, “Буян холдинг” , “Мон цемент буйлдинг”, “Зорчигч тээвэр-3” ХХК, “Шунхлай” ХХК зэрэг ажил олгогч байгууллагууд ажлын шуурхай ярилцлага явуулан хамтран оролцлоо.
Холбоотой мэдээ
2024.12.19
2024.12.17
2024.12.06