2022.06.27

УИХ-ын гишүүн С.Чинзориг Такси үйлчилгээ эрхлэгч, худалдаа эрхлэгчидтэй уулзлаа

Арвайхээрт такси үйлчилгээ эрхлэгч 150 шахам хүн бий. Тэдгээрээс өнөөдөр зохион байгуулсан “Эртэч Монгол” уулзалтад 60 гаруй нь оролцож Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх асуудлаар санал солилцож, орон нутагт тэр дундаа такси үйлчилгээнд тулгамдаж буй асуудлуудын талаар ч ярилцлаа.

АРВАЙХЭЭР: ХУДАЛДАА ЭРХЛЭГЧИДТЭЙ УУЛЗЛАА

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх талаар иргэдийн саналыг сонсох уулзалтуудаа Арвайхээрт үргэлжлүүлж байна. Өнөөдрийн эхний уулзалтаа худалдаа эрхлэгчидтэй хийлээ. Өглөөний цай хамт уунгаа улс орны эдийн засгийн байдал, төр засгаас хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл өгч, Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтүүдийг танилцууллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn