Баянзүрх дүүрэгт нийт 2161 м.кв талбайд тохижилт хийнэ
2022.07.28

Баянзүрх дүүрэгт нийт 2161 м.кв талбайд тохижилт хийнэ

Нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй барьсан гараашийг буулгаж, газар чөлөөлөх ажил үргэлжилж байна. 

Мөн тухайн хэсэгт оршин суугчдын хүсэлтийн дагуу тохижилт бүтээн байгуулалтын ажил хийж байгаа юм. Тухайлбал Орос 14-р сургуулийн хойно байрлах 54 гараашийг буулган газрыг чөлөөлөөд байсан. Тухайн хэсэгт ил зогсоол, ногоон байгууламж, явган зам хийж гүйцэтгэх саналыг иргэд ирүүлсэн. Энэ дагуу тохижилт, бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна.

Нийт 2161 м.кв талбайд тохижилт хийх бөгөөд энэ ажлыг Баянзүрх дүүргийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төвийн хамт олон гүйцэтгэж байгаа гэв.