БЗД-ийн 26-р хороо энэ жил улсын цэцэрлэгтэй болно
2022.07.26

БЗД-ийн 26-р хороо энэ жил улсын цэцэрлэгтэй болно

Энэ хороонд 2-5 насны 1563, 6-17 насны 4157 хүүхэдтэй бүртгэлтэй.

Тус хороо өнөөдрийг хүртэл улсын сургууль, цэцэрлэггүй байсан талаар дүүргээс мэдээллэв. Харин энэ жилдээ багтаж цэцэрлэг, сургууль ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Ингэснээр дүүргийн харьяанд буй хүүхдүүд цэцэрлэгт хамрагдах боломжтой болох юм.