ИТХ-ын дарга А.Баярын санаачилгаар Отгонтэнгэр их дээд сургуультай хамтарч "Love in Action" англи хэлний ярианы сургалтыг дүүргийн 24 дүгээр хорооны 7-9 дүгээр ангийн сурагчдын дунд зохион байгуулж эх
Энэ үеэр Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга А.Баяр хэлэхдээ
"Дэлхийн ихэнх улс орны технологи, үйлдвэрлэл, аялал жуулчлал, боловсрол гэх мэт томоохон салбарууд англи хэлийг шаарддаг цаг үе ирээд байна. Энэ нь англи хэл албан ёсоор дэлхийн хоёр дахь хэлж байгааг илтгэж байгаа юм.
Тиймээс миний бие санаачилга дэвшүүлж улс орны ирээдүйн хөгжлийг тодорхойлох бяцхан дүү нарынхаа ирээдүйн боловсрол, оюунд нь хөрөнгө оруулалт хийх үүднээс Отгонтэнгэр их сургуультай хамтарч англи хэлний ярианы сургалтыг эхлүүлж байна. Та бүхэн ирээдүйд дэлхийд өрсөлдөх Монгол хүн болохын тулд дэлхийн хоёр дахь хэл болсон англи хэлийг заавал сурч, мэдэх хэрэгтэй. Та бүхэндээ амжилт хүсье" гэсэн юм.
Англи хэлний ярианы сургалтын хувьд 1 сарын турш үргэлжлэх бөгөөд гадаад багш өөрийн биеэр танхимаар зааж, сургадгаараа онцлог. Энэхүү хөтөлбөр амжилттай хэрэгжсэн тохиолдолд дараа дараагийн хороодод хэрэгжүүлэх болно гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.