Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2010-2011 оны улсын хэлэлцээрийг байгууллаа
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2007-2008 оны улсын хэлэлцээрийн биелэлтийг 2009 оны 9 дүгээр сард Засгийн газар, МҮЭ-ийн холбоо, МАОЭНХолбооны гурван талын төлөөллийн хурлаар хэлэлцэн, 81,3 хувийн биелэлттэй байна гэж дүгнэсэн юм.
Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн хоёрдугаар бүлэг, ҮЭ-үүдийн эрхийн тухай хуулийг үндэслэн МҮЭХ, МАОЭНХ-оос хөдөлмөр, нийгмийн харилцааны нийтлэг асуудлууд, түүнтэй холбогдсон нийгэм, эдийн засгийн бодлогын асуудлаар 2010-2011 оны улсын хэлэлцээр байгуулах саналаа Засгийн газарт ирүүлсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 12.3-т заасны дагуу улсын хэлэлцээр хэлэлцээр байгуулах боломж бүрдэж, өнөөдөр улсын хэлэлцээрийг МҮЭ-ийн холбооны хурлын зааланд эхлүүлж, хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2010-2011 оны улсын хэлэлцээрийг амжилттай байгуулав.
Улсын хэлэлцээрийн Засгийн газрын төлөөлөгчдийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди, МҮЭ-үүдийн төлөөлөгчдийг МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Ганбаатар, ажил олгогч эздийн төлөөлөгчдийг МАОЭНХолбооны дэд Ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Х.Ганбаатар нар ахлав.
МҮЭ-ийн холбооноос 25, МАОЭНХолбооноос 38 асуудлыг 2010-2011 оны улсын хэлэлцээр оруулахаар санал болгосон. Засгийн газраас баримтлах чиглэлийн дагуу эдгээр асуудлаар гурван талын хэлэлцээрийг журмын дагуу явуулж, улсын хэлэлцээрт 30 гаруй асуудлыг талууд харилцан зөвшилцөж, хэлэлцээрт тусгав.
НИЙГМИЙН ХАМГААЛАЛ ХӨДӨЛМӨРИЙН ЯАМ