МҮЭХ Японы Олон улсын хөдөлмөрийн сантай хамтарсан сургалт зохион байгууллаа
2022.08.03

МҮЭХ Японы Олон улсын хөдөлмөрийн сантай хамтарсан сургалт зохион байгууллаа

МҮЭ-ийн холбоо Японы Олон улсын хөдөлмөрийн сан (JILAF) -тай хамтран 3Ковид-193 цар тахлын хямралыг даван туулахад МҮЭ-ийн холбооны үүрэг, оролцоог нэмэгдүүлж, бүтээлч хөдөлмөрийн харилцааг бий болгох нь, Хөдөлмөрийн удирдлагын харилцаа" сэдэвт сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулав.

Сургалтад МҮЭ-ийн холбооны гишүүн байгууллагууд, шинээр сонгогдсон хороодын дарга нар болон гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын төлөөлөл болох 60 гаруй ажилтан оролцсон юм.

Хоёр өдрийн турш үргэлжилсэн тус сургалтаар Монгол, Японы ҮЭ-ийн холбоодын ХАБЭА, Ковид-19 цар тахлын үеийн үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн түүний тулгамдсан асуудал, нийгмийн түншлэгч талуудын яриа хэлэлцээний ач холбогдол талуудын байр суурь гэх мэт мэдээлэлтэй танилцаж, тулгамдаж буй асуудлыг нарийвчлан тодорхойлж, МҮЭ-ийн холбооны хэмжээнд анхан шатны хороо, холбоодын чадавхыг бэхжүүлэх төлөвлөгөөг амжилттай боловсрууллаа.

Сургалтын эхэнд МҮЭ-ийн холбооноос хамтын гэрээ, хэлэлцээрээр дамжуулан хөдөлмөр удирдлагын тогтолцоог боловсронгуй болгоход анхаарах асуудал, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос хөдөлмөрийн удирдлагын харилцаа дахь нийгмийн яриа хэлэлцээний ач холбогдол сэдвээр мэдээлэл өгөв. Үргэлжлүүлэн цар тахлын үед үйлдвэрчний эвлэлийн холбоонд тулгамдаж буй асуудал, сорилт, эдийн засгийн шударга сэргэлтийг дэмжих үйл ажиллагаа сэдвээр Монголын Эрчим хүч геологи, уул уурхай ҮЭ-ийн холбоо, Монголын Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо, Монголын хөнгөн үйлдвэрийн ажилтнуудын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга нар тус тус илтгэл тавьж оролцогчдын сонирхсон асуултад хариулсан юм.

Сургалтын төгсгөлд оролцогчид багт хуваагдан МҮЭ-ийн холбооны аймаг, салбар болон анхан шатны хороодод тулгамдаж буй асуудлыг тодорхойлж цар тахлын үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг нарийвчлан боловсруулснаар сургалт амжилттай өндөрлөв.

Тус сургалтын зорилго нь

  • Үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөний өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлж, ҮЭ-ийн гишүүн байгууллагуудын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах ажлын төлөвлөгөө боловсруулах;
  • Ковид-19 цар тахлын дараа улс орны эдийн засаг, хөдөлмөрийн зах зээлийг сэргээхэд үйлдвэрчний эвлэлийн оролцоог тодорхойлох,
  • МҮЭХ-ны хөгжлийн хөтөлбөр-2030 болон олон улсын туршлагыг танилцуулах
  • Орон нутгийн гишүүн байгууллагуудад шинээр батлагдсан хөдөлмөрийн хуулийн шинэ заалтуудын талаарх ойлголт, үр дүнтэй ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулахад оршиж байсан юм.