Сонгинохайрхан дүүргийн иргэн Б.Балган “Нүүдэлчин” соёлын фестивалийн “Шилдэг өвлөн уламжлагч”-аар тодорлоо
Сонгинохайрхан дүүргийн 33-р хорооны иргэн 14 дэх үеийн өвлөн уламжлагч Б.Балган “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль наадмын “Шилдэг өвлөн уламжлагч”-аар тодорлоо.
Тэрбээр энэхүү наадамд хоёр дахь удаагаа оролцсон юм. Энэ жил өөрийн хүү Ганзориг, зээ А.Тэмүүжин нарын хамт Горхи-Тэрэлжийн Сайханы саравчинд Ардын язгуур урлагийн ай сав болох Хотон биелгээ төрлөөр 21 аймгаас соёлын биет бус өвийн шалгаруулалтад тэнцсэн оролцогчидтой “Нийслэл” багаас өрсөлдөн, наадсан билээ.
Соёлын биет бус өвийг уламжлагч Б.Балган гуай өдгөө нас сүүдэр 60 хүрсэн хэдий ч ардын язгуур урлагийн ай савд багтах хотон биелгээг үр хүүхдүүддээ өвлүүлэн, нийтэд түгээн дэлгэрүүлэх үйлсийг манлайлж буй эгэл жирийн олон хүний нэг юм.
Гурван өдрийн турш үргэлжилсэн “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд Сонгинохайрхан дүүргээс “Шилдэг өвлөн уламжлагч” Б.Балган гуайн хамт Язгуурын морин хуурч Л.Долгор, Б.Ариунсувд, А.Тэмүүжин Баяд биелгээ, Б.Ганзориг, М.Билгүүнчимэг Морин хуурын татлага зэрэг төрлүүдээр “Нийслэл” багийг төлөөлж оролцлоо.
Холбоотой мэдээ
2024.12.19
2024.12.17
2024.12.06