Монгол-Оросын хамтарсан сургууль байгуулах асуудлаар ажлын хэсэг Сонгинохайрхан дүүрэгт ажиллалаа
Монгол-Оросын хамтарсан сургууль байгуулах асуудлаар ОХУ-ын Гэгээрлийн яамнаас томилогдсон В.Г.Короленкогийн нэрэмжит Глазовскийн улсын боловсролын дээд сургуулийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийнхэн манай улсад ажиллаж байгаа билээ.
Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүн болон БШУЯ, дүүргийн ЗДТГ-ын төлөөллүүд Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр сургууль болон 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа 640 хүүхдийн суудалтай сургууль дээр ажиллав.
Монгол Улсад Монгол-Оросын хамтарсан ерөнхий боловсролын сургуулийг байгуулах ажлыг эрчимжүүлэхээр шийдвэрлэсэн.
Энэ дагуу ОХУ-ын Гэгээрлийн яамнаас томилогдсон ажлын хэсэг манай улсад ажиллаж байгаа бөгөөд Монгол-Оросын хамтарсан ЕБС-ийг байгуулах ажлыг Сонгинохайрхан дүүргээс эхлүүлэхээр болсон. БШУЯ-ны зүгээс хамтарсан сургууль байгуулах боломжтой хоёр сургуулийг санал болгохоос гадна орос багш нарын байрлах орон сууцын асуудлыг тодорхой болгоод байгаа юм.
Тиймээс тус ажлын хэсгийн бүрэлдэхүүн хоёр сургуулийн гадаад болон дотоод орчин нөхцөлтэй танилцаж, анги танхимын багтаамж, тохижилт, хичээлийн хэрэглэгдэхүүн болон Сонгинохайрхан дүүрэгт Монгол-Оросын хамтарсан "Орос-IV" сургуулийг байгуулах хэрэгцээ шаардлагыг үнэлэв.
Сонгинохайрхан дүүрэгт сүүлийн жилүүдэд Боловсролын салбарын хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаагийн нэг жишээ бол энэхүү сургууль юм.
Холбоотой мэдээ
2024.11.20
2024.10.29
2024.10.17