Соёл уламжлалын улбаа үл тасрахын баталгаа нь “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022” юм
2022.09.19

Соёл уламжлалын улбаа үл тасрахын баталгаа нь “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022” юм

Монголчуудын тусгаар тогтнолын баталгаа хэл, бичиг соёл, түүх, уран зохиол, судалгааны томоохон бүтээл, туурвилууд, бичиг соёлын үнэт өвөө бид ном, судар болгон баринтаглаж, шүтэн дээдэлж ирсэн ард түмэн.

Соёл уламжлалын энэхүү улбаа хэзээд үл тасрахын баталгаа бол энэхүү “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022” арга хэмжээ юм.

Нэр нь даруухан боловч Монголчууд бидний оршин байхын дархлаа, түүх, соёлын кодыг хадгалан авч үлдэж байгаа өндөр ач холбогдолтой энэхүү арга хэмжээ жилээс жилд өргөжиж байгаад хувь хүнийхээ зүгээс болон Нийслэлчүүдийнхээ өмнөөс “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-арга хэмжээний зохион байгуулагчид, эрдэмтэн мэргэд, зохиолч, зохиогч, судлаачид, уншигчиддаа талархал илэрхийлье.