Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах тэмцээний I шатанд 65 дугаар сургууль тэргүүн байр эзлэв
2022.10.14

Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах тэмцээний I шатанд 65 дугаар сургууль тэргүүн байр эзлэв

Нийслэлийн ЕБС-ын хөгжмийн хичээлийн сургалтыг чанаржуулж, өсвөр үеийнхэнд уран сайхны боловсрол олгох, гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх, хүүхэд бүрийн авьяасыг хөгжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын ивээл дор  28 дахь удаагаа зохион байгуулж буй Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Ардын жүжигчин Д.Лувсаншарав агсны  нэрэмжит “Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг” шалгаруулах уралдааны  нэгдүгээр шатны шалгаруулалт 122 дугаар сургуулийн урлаг зааланд боллоо. 

Уралдаанд Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын 20 сургуулийн 1165 сурагч оролцсон байна. Шалгаруулалтын дүнгээр:
  1. Тэргүүн байранд- 65 дугаар сургууль /Amarilo by morning/
  2. Дэд байранд- 62 дугаар сургууль /Memorlic/
  3. Гутгаар байранд-67 дугаар сургууль /Зүүдний говь/
  4. Тусгай байранд- Хөгжил цогцолбор сургууль /Хөгжил/
  5. Шилдэг удирдаач багшаар 62 дугаар сургуулийн Хөгжмийн багш Б.Батбаатар
  6. Шилдэг зохион байгуулалттай сургуулиар 122 дугаар сургуулиуд тус тус шалгарчээ.
Нэгдүгээр шатны шалгаруулалтад 1,2,3 байрт шалгарсан найрал дууны хамтлагууд аравдугаар сарын 21-ний өдөр хоёрдугаар шатны шалгаруулалтад оролцоно.

Амжилттай  оролцон шагналт байранд шалгарсан хамтлагууд Нийслэл хотын 383 жилийн ойн концертод оролцох хүндтэй эрхийг авах юм.