Дорноговь аймгийн ахмадын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн боллоо
2022.10.17

Дорноговь аймгийн ахмадын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн боллоо

Улсын Их Хурлын гишүүн, Сайншанд сумын Нутгийн зөвлөлийн тэргүүн Т.Энхтүвшингийн ивээл дор зохион байгуулагдсан ахмадын аймгийн аварга шалгаруулах Сагсан бөмбөгийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.

Тэмцээнд 10 багийн нийт 100 гаруй ахмад сагсан бөмбөгчид оролцсоноос эрэгтэйчүүдийн төрөлд тэргүүн байрыг “Хайрхан зах” баг, дэд байрыг “Их дэлгэрэх хэт” баг, гутгаар байранд Цагдаагийн газрын баг тамирчид тус тус шалгарсан байна.

Эмэгтэйчүүдийн төрөлд тэргүүн байранд “Их дэлгэрэх хэт” баг, дэд байранд Замын-Үүд сумын баг, гутгаар байранд Сайншанд сумын 2-р багийн баг тамирчид шалгарч алт, мөнгө, хүрэл медалийг хүртлээ.