2022.10.21
Н.Наранбаатар: Валютын нөөц ирэх жил хэрхэн өсөх вэ
УИХ-ын чуулганы /2022,10,21/-ны өдрийн хуралдаанаар Макро эдийн засгийг тогтворжуулах чиглэлээр баримтлах бодлого, экспортын орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээний талаарх мэдээллийг сонслоо.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:
Хөгжлийн хөтөч энэ баг аль яаманд харьяалагдаж байгаа вэ. Валютын нөөц ямар байна, ирэх жил яаж өсгөх боломж байгаа вэ. Экспортыг 36.5 сая тонноор төсөөлсөн байна, эдийн засгийн ямар тооцоолол гарсан бэ.
Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооныхон үйлдвэрлэл эрхлэгч нартаа уулзаж байхад боловсруулалтын түвшинд оногдуулдаг амнатыг ингэж авах нь зөв үү, буруу юу гэж асууж байна. Үүн дээр тайлбар авъя.
Түүний асуултад Эдийн Засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn