2022.10.21

С.Чинзориг: Валютын ханш буурах төлөвлөгөө байна уу

УИХ-ын чуулганы /2022,10,21/-ны өдрийн хуралдаанаар Макро эдийн засгийг тогтворжуулах чиглэлээр баримтлах бодлого, экспортын орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээний талаарх мэдээллийг сонслоо.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Чинзориг:

Одоогийн нөхцөл байдлыг харахаар инфляцыг нэг оронтой тоонд оруулах боломжгүй харагдаж байна. Статистикийн мэдээллийн газраас мэдээлснээр 1 сарын дотор талх, гурил, будааны үнэ 21.1 хувиар өссөн. Эрчим хүчний сайдын хэлж буйгаар 11 дүгээр сарын 01-ээс ААН, байгууллагын цахилгааны үнэ 14-28 хувь өснө. Үүнээс болж инфляц өснө.

Одоо 13.8 хувь байгаа инфляц буурах уу. Валютын ханш буурах төлөвлөгөө байна уу. Нөөц хомс байгаа. ХАА-н сайд анхаарах хэрэгтэй. Өвөрхангай аймгийн зарим сум өвөлжилт хүндрэх нээ. Одоогоор 700 гаруй малчид өөр нутаг оронд отор хийж байна. Энэ хүмүүсийг амар тайван өвөлжүүлэх талаар орон нутгуудад чиглэл өгч ажиллаарай.

Түүний асуултад Эдийн Засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn