Сэлэнгэ аймгийн шилдэг сургуулийн хамт олон зочиллоо
2022.11.07

Сэлэнгэ аймгийн шилдэг сургуулийн хамт олон зочиллоо

Л.Уянга захиралтай Сүхбаатар сумын ЕБ-ын III сургуулийн хамт олон энэ хичээлийн жилд сурагчдын сурлага, багш нарын заах арга зүй, сургалтын орчин зэрэг бүхий л үзүүлэлтээрээ аймагтаа тэргүүлжээ.

600 сурагч, 50 орчим багш, ажилчдын бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж буй тус сургуулиар өнгөрсөн хавар зочлоход хамт олноороо бүтээлч, шинэлэг, үзэмжтэй тохижилтыг бий болгон, идэвх санаачилгатай, үр дүнтэй ажиллаж буй нь бахархал төрүүлж байсан юм.Сурах орчин, нөхцөлийг сайжруулахын тулд санаачилгатай ажиллан, бусад сургуулиудаа манлайлан "ШИЛДЭГ СУРГУУЛЬ”-аар шалгарсан хамт олонд баяр хүргэж, амжилт хүсье.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn