2022.10.27
Баялаг бүтээгчдээ, мал аж ахуйн салбараа төрийн зөв бодлогоор чиглүүлэн, дэмжие
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Мал аж ахуй” үндэсний чуулган яг одоо болж байна. Энэхүү чуулганд манай аймгийн удирдлагууд болон сум бүрийн төлөөлөл оролцож байна.
2021 оны байдлаар мал аж ахуйн салбарт манай улсын хөдөлмөрийн насны иргэдийн 15 орчим хувь буюу 300 мянга гаруй малчин иргэд ажиллаж, улсын нийт эдийн засгийн 15 хувийг бүрдүүлж, мөн онд 7.2 их наяд төгрөгөөр хэмжигдэх баялаг бүтээсэн байна. Ийнхүү баялаг бүтээгчдээ, мал аж ахуйн салбараа төрийн зөв бодлогоор чиглүүлэн, дэмжиж хамтран ажиллах нь чухал байна.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn