Амралтын өдөр сайхан мэдээ хүлээн авлаа
2022.10.24

Амралтын өдөр сайхан мэдээ хүлээн авлаа

Баянхонгор аймагт зохион байгуулагдсан Үндэсний бөхийн өсвөр үеийн 2022 оны Монгол Улсын Аварга Шалгаруулах тэмцээнд
2021 оны Өсвөр үеийн дунд насны Улсын аварга, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Ганзоригийн Төгсжаргал том насанд 29 даваагаар унаагүй түрүүлжээ.

Дунд насанд Хушаат сумын Ганзоригийн Магсар шагналт 8-р байр, Бага насанд Орхон сумын Энхмэндийн Тэмүүжин шилдэг 16-д шалгарсан амжилт тус тус үзүүлж багийн дүнгээр Сэлэнгэ аймаг маань 6-р байрт оржээ.

Амжилттай оролцсон тамирчдадаа болон дасгалжуулагч Улсын харцага Б.Одгэрэл, БТСГазрын дасгалжуулагч ОУХМ Г.Амархүү нартаа баяр хүргэж, амжилт хүсье!

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn