‘’Нарны зам’’ болон төмөр зам дээгүүрх гүүрэн гарц барих төсөл дэмжигдлээ
2010.01.05

‘’Нарны зам’’ болон төмөр зам дээгүүрх гүүрэн гарц барих төсөл дэмжигдлээ

Улаанбаатар хотын хүн амын тоо өсөн нэмэгдэхийн хирээр автомашины хэрэглээ нэмэгдэж, хотын төв хэсэгт бөглөрөл бий болж, тээврийн хэрэгслийн хурд жил ирэх бүр буурсан үзүүлэлт гарч, улмаар нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэхэд баримталж байгаа гол бодлого нь хотын төвийн хэсгийн замын ачааллыг багасгах асуудал боллоо. Засгийн газрын 2002 онд батлагдсан Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, Японы Жайка байгууллагын шугамаар боловсруулсан нийслэл хотын замын сүлжээг хөгжүүлэх мастер төлөвлөгөөний дагуу дунд тойрог замыг бий болгох нь замын хөдөлгөөний бөглөрөл, түгжрэлийг арилгах гол арга хэмжээ болох бөгөөд энэ тойрог зам нь төмөр замтай огтлолцож байгаа хоёр цэг болох Энгельсийн гүүрэн гарц, Нарантуул худалдааны төвийн баруун урд уулзварын гүүрэн гарцуудыг барих асуудлыг шийдвэрлэх нь чухал ач холбогдолтой юм.

Нарантуул худалдааны төвийн баруун урд уулвар болон төмөр зам дээгүүрх энэ гүүрэн гарц баригдсанаар хотын засаг захиргаа, худалдаа, соёлын төвүүд байрласан, хотын төвийн замуудын болон Энхтайвны гүүрээр нэвтрэн өнгөрөх тээврийн хэрэгслийн ачаалал эрс багасна. Дунд тойргийн замд баригдах Нарантуул олон улсын худалдааны төвийн баруун урд уулзвар ба төмөр зам дээгүүрх гүүрэн гарц нь Энгельсийн гүүрэн гарцтай холбогдсоноор хөдөлгөөний эрчмийг сайжруулах юм байна.

Нийслэлийн авто замын газраас хийсэн авто замын түүвэр судалгаанаас үзэхэд томоохон гудамж зам өдөртөө 60 мянга гаруй автомашин зорчиж, хөдөлгөөний ачаалал ихтэй уулзварт өдөртөө 125 мянган автомашин зорчдог байна.

Ачаалал ихсэж, эрчим буурч, замын түгжрэлтээс шууд буюу дан байдлаар эдийн засгийн асар их үрэлгэн нөхцөл үүсчээ.

Дээрх гүүрэн гарц баригдахад 20.0 тэрбум төгрөг шаардлагатай байгаа бөгөөд өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн, дараа төлөх нөхцөлтэйгээр хэрэгжүүлэхээр тусгажээ.Байнгын хорооны гишүүдийн 100 хувийн саналаар УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.