2009.11.09
“Зогс шугам” аяныг жолооч нарыг дүрмээ баримталж хэвштэл үргэлжлүүлнэ
Замын цагдаагийн газраас өнгөрсөн сарын 26-аас “Зогс шугам” аяныг эхлүүлсэн билээ. Энэ хугацаанд 5500 орчим жолооч зогсох шугам дээрээ зогсоогүйгээс захиргааны хариуцлагын тухай хуульд зааснаар арга хэмжээ авсан байна. Жолооч нар дүрмээ баримталж “Зогс шугам” дээр зогсоод, хөдөлгөөндөө соёлтой оролцож сурахаас нааш энэхүү арга хэмжээ үргэлжилсээр байх болно гэж Замын цагдаагийн газраас мэдэгдлээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.