2009.10.12

Баянбүрдийн замыг маргааш өглөө нээнэ

Их тойруугийн автозамд засвар хийж байгаатай холбоотойгоор Баянбүрдийн тойргийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өнгөрөгч баасан гаригаас хаасан билээ. Төлөвлөсөн ёсоор замыг өнөөдөр буюу даваа гаригийн өглөө нээх байсан юм.


Өнгөрсөн амралтын өдрүүдэд цаг агаар хүйтэрч, бямба гаригийн шөнө бороо, ням гаригт нойтон цас орсон нь замыг ашиглалтад өгөх хугацааг хойшлуулахад хүргэжээ.
“Суурь асфальтбетон хучилтаа хийчихсэн байгаа. Баянбүрдийн тойргийн хөдөлгөөнийг маргааш өглөө, мягмар гаригийн өглөө нээнэ ээ” гэж Нийслэлийн Автозамын газрын дарга Д.Од мэдэгдлээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.