Ерөнхий сайд, ЗТБХБ-ын сайд нар нийсэлийн авто замтай танилцав
2009.10.07

Ерөнхий сайд, ЗТБХБ-ын сайд нар нийсэлийн авто замтай танилцав

Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр өчигдөр Нийслэлийн зам засварын ажлын явцтай өөрийн биеэр явж танилцлаа. Тэрээр Энхтайваны өргөн чөлөө, «Ионсей» эмнэлгийн урд замын нүхэн гарц, Маршалын ГҮҮР» Дамдинсүрэнгийн гудамжны замын ажлуудтай танилцсан юм.
2009 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Нийслэлд Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэлх 3.48 км авто замын шинэчлэлт, Баруун дөрвөн замаас 10 дугаар хорооллын уулзвар хүртэлх 1.6 км авто замын өргөтгөл шинэчлэлт, Энхтайвны өргөн чөлөөнд «Ионсей» эмнэлгийн урд замын нүхэн гарц барих ажил, Туул гол дээрх Баян-зүрхийн 252.64 метр урт төмөр бетон гүүрийн засвар, өргөтгөлийн ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж байна.

Харин орон нутгийн Замын сангийн хөрөнгөөр Дамдинсүрэнгийнгудамжийг Олимпийн гудамжтай холбосон зам доогуурх туннель, Энхтайваны өргөн чөлөөг Сэлбэ голын баруун эргээр Нарны замтай холбох 1.4 км зам шинээр барих зэрэг ажлууд хийгдэж байгаа.

Ерөнхий сайдыг дээрх ажлын явцтай танилцах үеэр холбогдох удирдлагууд тус бүр дээр тайлбар, танилцуулга өгч байсан. Тэрхүү танилцуулгыг бүрэн эхээр нь хүргэе.
Энхтайваны өргөн чөлөөний өргөтгөл, шинэчлэлийн ажлын талаар Баруун дөрвөн зам-Зүүн дөрвөн замын хоорондох 3.48 км авто замыг дотоодын гүйцэтгэгч компаниудын хучин чадал, ажил гүйцэтгэх хугацааг харгалзан хоёр багц болгон тендер шалгаруулалтаар гэрээ байгуулан барилгын ажлын гүйцэтгэл дуусах шатандаа ороод байна.

  1. Баруун дөрвөн замаас Төв шуудангийн уулзвар, «КТК», «Төгс зам» компаниудын түншлэл 1 293 167 705.0 төгрөг, 1.46 км
  2. Төв шуудангийн уулзвараас- Зүүн дөрвөн зам хүртэл «Өргөн говь», «Ялгуусан» компаниудын түншлэл, 1 697 674 607.0 төгрөг, 2.02 км нийт 2 990 842 312.0 төгрөг, 3.48км Барилгын ажлын гүйцэтгэгчтэй 2009 оны долдугаар сарын 27-ны өдөр гэрээ байгуулан ажлыг наймдугаар сарын нэгнээс эхлүүлсэн. Барилгын ажлыг саадгүй явуулах үүднээс Энхтайваны өргөн чөлөөнд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хэсэгчлэн хаах тухай Нийслэлийн Засаг даргын 443 тоот захирамж гарч наймдугаар сарын долооноос дээрх замыг хэсэгчлэн хааж засвар, шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэж эхэлсэн.

Засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд хуучин хучилтад үүссэн эвдрэлд зохих засварыг хийх, борооны ус зайлуулах шугам шинээр хийх болон шинэчлэх, авто машины болон автобусны зогсоолын талбай хи
йх, гадна гэрэлтүүлгийг шинэчлэх, уулзваруудад нэмэлт зурвас хийх, инженерийн байгууламжийн худ-гийн тагийг зохих түвшинд өндөрлөх, нийт зорчих хэсгийг таван см асфальтобетон тэгшилгээний үе хийж, гурван см-ээр өнгө асфальтобетон хучилт хийсэн.

Замын хучилтын засварын ажил есдүгээр сарын 25-нд бүрэн дууссан ба зүлэгжүүлэлт, мод суулгах, талбайн цэвэрлэгээний ажлууд үлдээд байна. Гэрээ ёсоор үлдэгдэл ажлыг 2009 оны 10 дугаар сарын 10-нд бүрэн дуусгана.

Баруун дөрвөн замаас 10 дугаар хорооллын хүртэлх 1.6 км авто зам:

Уг замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын гүйцэтгэгч байгууллагаар Хотын зам компани шалгарч 2009 оны долдугаар сарын 28-нд ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Өнөөдрийн байдлаар замын өргөтгөлд орж байгаа 79 ширхэг троллейбусны шон шилжүүлэх, рекламны самбар зайлуулах, газар чөлөөлөх болон бусад бэлтгэл ажлууд хийгдэж байна. Хуучин зам нь 15 м өргөнтэй ба шинэчилж өргөсгөөд 21 м өргөн байхаар төлөвлөсөн.

Энэ жил замын өргөтгөх хэрэгт ул хөрсийг сольж, суурь асфальтобетон хучилт хийнэ. Дараа жил хуучин хучилтыг, хуулах, ул хөрсийг солих, суурь болон өнгө хучилт хийх зэрэг бусад ажлууд хийгдэнэ. Гэрээ ёсоор энэ замыг 2010 оны наймдугаар сарын 15-нд ашиглалтад оруулна. Нийт төсөвт өртөг нь 2 465 098 996 төгрөг.

Энхтайваны өргөн чөлөөнд «Ионсей» эмнэлгийн урд талын замын нүхэн гарц:

Гүйцэтгэгч байгууллагаар «Хотын зам » компани шалгарч 2009 оны зургадугаар сарын 17-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Төмөр бетон эдлэлүүдийг цутгаж бэлтгэх ажлыг зургадугаар сарын 20-ноос эхлэн хийж гүйцэтгэсэн. Газар дээрх угсралтын ажлыг наймдугаар сарын 10-наас эхлэн наймдугаар сарын 18 нь хийгдэж байна. Гэрээ ёсоор нүхэн гарцыг 10 дугаар сар] 10-ны өдөр ашиглалтад оруулна. Төсөвт өртөг нь 562 6 216 төгрөг.

Туул гол дээрх Баянзүрхийн 252.64 у/м төмөр бетон гүүрний засвар, өргөтгөл:

Нийслэлийн шуурхай
 мэдээллийн албанаас ирүүлсэн Туул гол дээрх Баянзүрхийн төмөр бетон гүүрийн зорчих хэсэгт эвдрэл гарсан тухай мэдээллийн дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Замын цагдаагийн газар, Нийслэлийн Авто замын га-зар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар зэрэг холбогдох албаны хүмүүс 2009 оны тавдугаар сарын 20, 21-ний өдрүүдэд уг гүүрэнд үзлэг хийсэн.

Гүүрийн Улаанбаатар талаасаа тавдугаар алгаслалын зүүн талын «Т» хэлбэрийн гурван дам нурууны ган тулах хэсэг дээрх хамгаалалтын бе-тон эвдэрч ажлын арматур ил гарсан, ган тулах элементүүд сулран хөдөлж 5-10 см сууснаас болж зорчих хэсгийн хэв гажилтын заадаст суулт үүссэн, түүнчлэн 4, 6, 7 дугаар алгаслалын дам нуруунуудын ган тулах хэсэг дээрх хамгаалалтын бетон эвдэрч ан цав үүссэн байсан.

Иймд тус гүүрийн найман м-ийн зорчих хэсэг, 1.5 м-ийн явган хүний зам, дугуй цохигч бүхий байхаар өргөтгөн шинэчилж, их засварын ажил яаралтай хийх шаардлагатай болсны дагуу засвар, өргөтгөлийн зураг төсөл болон барилгын ажлыг тавдугаар .сарын 25-нд эхлүүлэн яарал-тай хэвийн байдалд оруулах арга хэмжээ авч зураг төслийг «ГБЭТ» компани, барилгын ажлыг «Ган Гүүр» компани хийж гүйцэтгэж байна. Нийт 19 дам нурууны тулах хэсгийг засварлаж, гүүрийг өргөтгөхийн тулд завсрын 14, захын хоёр тулгуурын ригелийг өргөтгөсөн. Резинэн тулах хэсэг 130 ширхгийг дам нуруунуудад нэмж тавьж, 30 ширхэг дам нуруу, хайс, дугуй цохигч, хэв гажилтын заадсыг шинэчилж дуусаад байна. Өнөөдрийн байдлаар гольдрил засах, нэг талын явган хүний зам, диафрагмын улны дагууд бэхэлгээний деталь суулгах зэрэг ажлууд үлдээд байна. 2009 оны 10 дугаар сарын 30-нд гүүрийг бүрэн ашиглалтад оруулна. Төсөвт өртөг нь 920 000 000 төгрөг.

Дамдинсүрэнгийн гудамжийг Олимпийн гудамжтай холбох 1.4 км авто зам 48,8 у/м төмөр бетон гүүр:

Улсын төсвийн хөрөнгөөр баригдах Дамдинсүрэнгийн гудамжийг Олимпийн гудамж-тай холбох 1.4км авто зам, Сэлбэ гол дээгүүрх 48:8 у/м төмөр бетон гүүрийн барилгын ажлын гүйцэтгэгчээр «хурдны зам» компани шалгаран 2006 оны наймдугаар сарын 29-нд ЗТАЖЯ-тай УТ-0602 тоот гэрээ байгуулан зам барилгын ажлыг 2006 оны есдүгээр сард эхлүүлсэн. Гэрээ ёсоор уг ажлыг 2007 оны 10 дугаар сарын 30-нд ашиглалтад хүлээлгэн өгөх ёстой байсан.
Захиалагчийн хяналтыг шх Авто замын хяналт судал-гааны төв хийж байгаад 2007 оноос Нийслэлийн Авто замын газар хяналт тавин ажиллаж байна. Дамдинсүрэнгийн гудамжны 0.938 км авто зам Сэлбэ гол дээгүүрх 48.8 у/м төмөр бетон гүүр, Олимпийн гудамжийг Дамдинсүрэнгийн гудамжтай холбох 0.47 км авто замуудаас бүрдэнэ. Замын нийт төсөвт өртөг 1 799 967 681 төгрөг.
2006-2008 онуудад Дамдинсүрэнгийн гудамжны 0.938 км авто зам, Сэлбэ гол дээгүүрх 48.8 у/м төмөр бетон гүүрийг барьж дууссан. Дамдинсүрэнгийн гудамжтай холбох 0.47 км авто замын үлдсэн 0.23 км замын ажлыг хийж гүйцэтгэхэд замын трасст орсон 10 айлын хашаа, бай-шин саад болж байсан учир Нийслэлийн Засаг даргын 2009 оны тавдугаар сарын наймны өдрийн 232 тоот захирамжаар замыг хугацаанд нь хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулах ажлын хэсэг Б.Мөнхбаатар даргатайгаар байгуулагдан ажиллаж замын трасст орсон айлын хашааг татуулах арга хэмжээ авсны үр дүнд замын трасс бүрэн чөлөөлөгдөж замын ажил эхэлсэн. Одоогийн байдлаар замын өнгө асфальтобетон хучилт, явган хүний зам болон гэрэлтүүлгийн ажил хийгд-сэн. Гэрээгээр 2009 оны зургадугаар сарын 30-нд ашиглалтад өгөх ёстой байсан боловч газар чөлөөлөх ажлаас шалтгаалан замын барилгын ажлын хугацаа хойшилсон.

Сэлбэ голын баруун эргийн дагуух авто замын Олимпийн гудамжны зам доогуурх туннель:

Туннелийн ажлыг«Хурдны зам» компани гүйцэтгэгч байгууллагаар шалгаран 2009 оны зургадугаар сарын 19-ны өдөр эхлэн барилга угралтын ажлыг хийж гүйцэтгэж байна. Туннель нь цутгамал бетон бүтээцтэй ба одоогийн байдлаар үндсэн бүтээцүүдийн цутгалт бүрэн дуусч, ажил хийгдсэн, хайс, хаш-лага цутгалтын ажил хийгдэж байна. 2009 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ашиглалтанд хүлээлгэж өгнө. Төсөвт өртөг нь 268 929 789 төгрөг.

Энхтайваны өргөн чөлөөг Сэлбэ голын баруун эргээр Нарны замтай холбох 1.4 км авто зам:

Энхтайваны өргөн чөлөөг Сэлбэ голын баруун эргээр Нарны замтай холбох 1.4 км авто замын гүйцэтгэгч байгууллагаар «Баткубик» компани шалгарч 2009 оны долдугаар сарын 23-нд ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан.
Одоогийн байдлаар замын хучилтын ажил, явган хүний замын ажил хийгдээд дуусч байгаа. борооны ус зайлуулах шугам шинээр хийгдсэн, гадна гэрэлтүүлгийн кабель угсрах болон шонгийн суурийг цутгаж, бэлтгэсэн шонгоо суурилуулаагүй байна. «Соёл эр-дэм» дээд сургуулийн барилга замын трасст орж байгаа ба газар чөлөөлөөгүйн улмаас 30 м зам хийгдээгүй тасраад байгаа. Уг замыг 2009 оны 10 дугаар сарын 30-нд ашиглалтад хүлээлгэж өгнө. Төсөвт өртөг нь 902 809 901 төгрөг.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.