Ерөнхий сайд, ЗТХБ-ын сайд нар нийсэлийн авто замтай танилцав
Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр өчигдөр Нийслэлийн зам засварын ажлын явцтай өөрийн биеэр явж танилцлаа. Тэрээр Энхтайваны өргөн чөлөө, «Ионсей» эмнэлгийн урд замын нүхэн гарц, Маршалын ГҮҮР» Дамдинсүрэнгийн гудамжны замын ажлуудтай танилцсан юм.
2009 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Нийслэлд Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэлх 3.48 км авто замын шинэчлэлт, Баруун дөрвөн замаас 10 дугаар хорооллын уулзвар хүртэлх 1.6 км авто замын өргөтгөл шинэчлэлт, Энхтайвны өргөн чөлөөнд «Ионсей» эмнэлгийн урд замын нүхэн гарц барих ажил, Туул гол дээрх Баян-зүрхийн 252.64 метр урт төмөр бетон гүүрийн засвар, өргөтгөлийн ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж байна.
Харин орон нутгийн Замын сангийн хөрөнгөөр Дамдинсүрэнгийнгудамжийг Олимпийн гудамжтай холбосон зам доогуурх туннель, Энхтайваны өргөн чөлөөг Сэлбэ голын баруун эргээр Нарны замтай холбох 1.4 км зам шинээр барих зэрэг ажлууд хийгдэж байгаа.