147 хүнийг улс төрийн хилс хэргээс цагаатгаж, 53 иргэнд цагаатгалын үнэмлэх олгожээ
2010.01.05

147 хүнийг улс төрийн хилс хэргээс цагаатгаж, 53 иргэнд цагаатгалын үнэмлэх олгожээ

Тагнуулын Ерөнхий Газрын архивт шалгагдаагүй хадгалагдаж байгаа, шинээр илэрсэн улс төрийн хэргүүдэд холбогдсон иргэдийг цагаатгах эсэх асуудлыг шалгаж дуусгах ажил 2010 оны гол зорилтын нэг байх болно гэж Комиссын дарга, УИХ-ын дэд дарга Н.Энхболд хуралдааны үеэр онцлон тэмдэглэв. Мөн хуучин ЗХУ-д баривчлагдан хүргэгдэж, улс төрийн хилс хэрэгт шийтгүүлсэн боловч хэрхсэн нь тодорхойгүй, сураггүй байгаа монгол иргэдийн хэрэг материалыг олуулж цагаатгуулах ажлыг эрчимжүүлэх, энэ талаар өмнө нь ОХУ-ын холбогдох байгууллагатай байгуулсан Гэрээ хэлэлцээрийн хэрэгжилт Комиссын анхаарлын төвд байна гэдгээ тэрээр мэдэгдлээ. Түүнээс гадна энэ онд тохиож буй Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс байгуулагдсаны 20 жилийг ойг өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа олон нийтэд тайлбарлаж таниулах, сурталчлах хүрээнд тэмдэглэж зохион байгуулах нь зүйтэй гэв.

Өнгөрсөн онд Тагнуулын Ерөнхий Газрын архив, бүртгэлийн хэлтэст хадгалагдаж байсан хэргийн материалыг ангилан ялгаж улмаар 6603 иргэнд холбогдох улс төрийн хэргүүдийг ялган авч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулан, цагаатгах эсэх асуудлыг хянан үзэж байна. 2009 онд Улсын Дээд Шүүх, анхан шатны шүүхүүд, Улсын Ерөнхий Прокурорын газар нийт 147 хүнийг улс төрийн хилс хэргээс цагаатгаж, 53 иргэнд цагаатгалын үнэмлэх олгожээ.

2010 оны 1 дүгээр сарын 1-ний байдлаар улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн нь тогтоогдож, цагаатгагдсан /1939 оны 4-р сараас хойш өнөөг хүртэл/ 29 мянга 878 иргэний нэр төр нь сэргээгдээд байна гэж

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.