Эрчим хүчний салбарын “ХАБЭА-н удирдлагын тогтолцоо” сургалт болж өндөрлөлөө
2022.12.14

Эрчим хүчний салбарын “ХАБЭА-н удирдлагын тогтолцоо” сургалт болж өндөрлөлөө

Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, ХАБЭА-н удирдлагын тогтолцоог нэвтрүүлэхэд нийгмийн түншлэгч талуудын оролцоог хангах зорилго бүхий “ХАБЭА-н удирдлагын тогтолцоо” сургалтыг МҮЭ-ийн холбоо, ОУХБ, Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбоо хамтран зохион байгуулав.

Тус сургалтад эрчим хүчний салбарын үйлдвэр, компанийн ажил олгогч, байгууллагын ХАБЭА-н ажилтан, ҮЭ-ийн хорооны дарга нар хамрагдаж, ХАБЭА-н бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, салбар дахь мэргэжлээс шалтгаалах өвчин хордлогын өнөөгийн байдал, ХАБЭА-н менежментийн тогтолцоог нэвтрүүлэх нь, Эрчим хүчний салбарын ХАБЭА-н төлөв байдал, ХАБЭА-н хуулийн шаардлагууд зэрэг сэдвийн хүрээнд сургалт авч, сайн туршлагаа хуваалцсан юм.

Сургалт хэлэлцүүлгийн эхэнд Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбооны дарга Д.Долгор “Тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь төсөл” - ийн хүрээнд ХАБЭА-н тухай хуулийн хэрэгжилтэд мониторинг хийж түүнийхээ үнэлгээг танилцуулах хэлэлцүүлгийг 2022 оны 12-р сарын 01-ний өдөр зохион байгуулсан.  Тус хэлэлцүүлэгт оролцогчдоос гарсан санал болох ХАБЭА-н тухай хуулийн 28.1.4 дүгээр зүйлийн хүрээнд эрсдэлтэй ажил гүйцэтгэдэг ажилчдыг даатгалд бүрэн хамруулах, ХАБЭА-н талаар ажил олгогч нар манлайлж оролцох талаар үүрэг чиглэл хүргүүлэх, ЭХ-ний салбарын ХАБЭА-н салбар хороог яаралтай шинэчлэн байгуулж үйл ажиллагааг идэвхжүүлэх гэх мэт саналуудыг ЭХЯ-нд албан бичгээр хүргүүлсэн.

Мөн нийгмийн даатгалын сангаас осолд өртсөн, мэргэжлээс шалтгаалах өвчнөөр өвдсөн ажилтнуудад үзүүлэх үйлчилгээний чанарыг сайжруулахад талууд хамтран ажиллах шаардлагатай байгааг үндэслэн энэхүү сургалтыг зохион байгуулж байгаагаа хэллээ.

Сургалтад оролцогчдыг ХНХЯ-ны сайтад зочилж Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх дүрэм болон Нийгмийн даатгалын тухай хуулийн Үйлдвэрлэлийн осол, МШӨ-ний тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулинд санал өгөх боложтой талаар ХНХЯ-ны ХААЭА-ын хэлтсийн дарга З.Бауыржан онцоллоо.

Мөн ХАБЭМ-ийн төвийн эмч Ц.Сансарцэцэг МШӨ-ний 1 тохиолдлыг бууруулахад 243,0 сая төгрөгийн хэмнэлтийг ажил олгогчид авчирдаг талаар сонирхууллаа.
Энэ удаагийн сургалт нь сайн жишээ эерэг хандлагаас суралцах, ХАБЭА-н асуудалд манлайлж ажиллахыг өдөөсөн өгөөжтэй сургалт боллоо гэж оролцогчид дүгнэсэн юм.