“Байгалийн гамшгийн эсрэг хамтдаа” Хандивын аян өрнөж байна
2010.01.13

“Байгалийн гамшгийн эсрэг хамтдаа” Хандивын аян өрнөж байна

Түүний нэг нь малчдад туслах зорилгоор хандив, тусламжийн хөдөлгөөн өрнүүлэхээр олон нийтэд хандсан уриалга юм.

Энэ дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Д.Нямжаваар ахлуулсан хандив өрнүүлэх ажлын хэсэг ажлаа эхэллээ.
- Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын ажилтнууд нэг өдрийн цалин
- “Өмнөговийн залуучуудын хөгжлийн төв” ТББ “Өгөөмөр сэтгэлээ өмнийн говийнхондоо“ сэдэвт аяныг 1 дүгээр сарын 11-нээс 2 дугаар сарын 22 хүртэл өрнүүлэхээр болжээ.
- МАСЗХ-ноос өрнүүлж байгаа “Сэтгэлийн дэм” 45 хоногийн аянд үндэсний үйлдвэрлэгчид, төрийн болон төрийн бус байгууллагууд нэгдэв. Аяны хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажилтнууд нэг өдрийн цалингаа хандивлалаа.
- Өвөрхангай аймгаас төрсөн Улсын аварга цолтой бөхчүүд тус бүр нэг сая төгрөгийн хандив өргөв. Оюутнууд нутгийн малчдадаа туслахаа илэрхийлж, дүүрэг бүрт хороо байгуулан иргэдийн хандивыг хүлээн авч эхэлжээ.
- Өвөлжилт хамгийн их хүндэрсэн Говь-Алтай аймгийн Хөхморьт, Халиун сумын нутгийн зөвлөл уриалга гарган Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотод амьдардаг нутгийнхаа хүмүүст хүргэсэн байна.
- Говь-Алтай аймгийн нутгийн зөвлөл 2 дугаар сарын 1 гэхэд сум болгондоо 10-аас доошгүй тн тусламжийн цуваа гаргах болжээ.

Хандивын данс: Хас банкны З8 дугаар салбарын 21000130. Холбогдох мэдээллийг 266165, 261528, 262015 утсаар авч болно гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.