2023.01.03
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 31% нэмэгдэж 550 мянган төгрөг болоод байна
Хүн амын амьжиргааны өртгийн өөрчлөлт, хөдөлмөрийн бүтээмж, дундаж цалингийн зохистой харьцаа, нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн доод хэмжээ, эдийн засгийн өсөлт, хөдөлмөр эрхлэлтийн түвшин, инфляцын түвшинг харгалзан МҮЭ-ийн холбооноос Засгийн Газар болон Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, /Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хороо/-нд Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50 хувиар доошгүй нэмэгдүүлэх саналыг хүргүүлсэн.
Ажил олгогч, МҮХАҮТ ын зүгээс 20 хувиар нэмэгдүүлэх ЗГ-ын тал 25 хувь нэмэх санал гаргаж 33 хувиар нэмэгдүүлэх Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооноос 2022 оны тавдугаар сарын 4-ний өдрийн хуралдаанаар 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 550 мянган төгрөг байхаар шинэчлэн тогтоосон юм.
Түүнчлэн МҮЭ-ийн холбооны саналыг үндэслэн Хөдөлмөр нийгмийн түншлэлийн Үндэсний гурван талт хорооноос жил бүр буюу 2023, 2024 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэхээр зөвшилцөд хүрээд байгаа юм. Энэ хүрээнд жил бүрийн нэгдүгээр улиралд ХХДХ-г нэмэгдүүлэхээр тогтоод байна.