2023.01.05
Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн 2023 оны анхны хурлаас гарсан зөвлөмж
Шинэ оны анхны хурлаараа “Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийг 2023-2026 онд хөгжүүлэх тэргүүлэх чиглэл, цөм технологийн жагсаалт, Үндэсний зөвлөлийн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт, 2023 оны төлөвлөгөөний төслийг хэлэлцэж, шинжлэх ухаан, технологийн сангийн 2022 оны тайлан, үр дүнг сонслоо.
Үндэсний зөвлөлийн хурлаас дараах зөвлөмжүүдийг гаргав.
“Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийг 2023-2026 онд хөгжүүлэх тэргүүлэх чиглэл, цөм технологийн жагсаалт”-ыг Эдийн засаг, хөгжлийн яамтай хамтран “Шинэ сэргэлтийн бодлого” дунд хугацааны хөгжлийн баримт бичгийн зорилт, арга хэмжээтэй уялдуулан оновчтой тогтоож, 2023 оны 01 дүгээр сард багтаан Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлж, батлуулахыг;
Шинжлэх ухаан, технологийн Үндэсний зөвлөлийн 2023 оны төлөвлөгөөний төслийг хууль, тогтоомжид заасан чиг үүргийн хүрээнд дахин нягталж, бодлогын томоохон арга хэмжээг хэрэгжүүлэхэд чиглэсэн байхаар сайжруулж, шаардагдах төсөв, санхүүжилтийг тусган батлуулахыг тус тус дэмжлээ.