2023.02.17

БНСУ дах айлчлалын хүрээнд БОАЖЯ, агаарын тээврийн компаниудтай уулзалт хийж байна

Аялал жуулчлалын хамгийн чухал хэсэг нь Агаарын тээвэр. Монгол Улсын Засгийн газар Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хороог Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахлан ажиллахдаа Агаарын тээврийн либералчлалыг цогцоор нь хийж дуусгах чиглэлийг Зам, Тээврийн Хөгжлийн Яаманд өгсөн.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНСУ дах айлчлал хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам агаарын тээврийн компаниудтай уулзалт хийж байна.

T'way Air - 티웨이항공 авиа компанийн хувьд 2022 оноос Монгол Улсад нисэж эхэлсэн бөгөөд Сөүл-Улаанбаатар-Сөүл чиглэлд 1 сая хүрэхгүй төгрөгөөр нислэг үйлдсэн нь олон жуулчин ирэх боломжийг бүрдүүлсэн билээ.

Энэ 2023 онд нислэгийн зөвшөөрлөө 6,7,8,9 сард нисэхээр авсан ч WelcometoMongolia хүрээнд 4 сараас эхлэн нисэхээр зөвшөөрөл хүсэж байна.

Тус хүсэлтийг ЗТХЯ, Сайд Бямбацогт Сандаг -д бид уламжлах бөгөөд агаарын тээврийн либералчлалыг хамгийн их дэмжиж байгаа Сайд учраас дэмжинэ гэж найдаж байгаагаа илэрхийллээ.