Тяньжинд монгол бензин үйлдвэрлэнэ
2010.01.28

Тяньжинд монгол бензин үйлдвэрлэнэ

лаанбаатар болон Тяньжин хотын хооронд хамтран ажиллах тухай хэлэлцээрт манай талаас Тяньжин дахь Улаанбаатарын төлөөлөгчийн газрын дарга Ж.Ганхуяг, тус хотын Дунзяны чөлөөт худалдааны бүс боомтын захиргааны орлогч дарга Ян Жун Чан нар гарын үсэг зурлаа.
Мөн газрын тос боловсруулах болон тээвэрлэх тухай хэлэлцээрийн санамж бичигт “Улаанбаатар төлөөлөгчийн газар”, “Таван толгой транс” ХК, “Дунзяны чөлөөт бүс боомтын захиргаа”, Тяньжин хотын “Blue star” нефть нэрэх үйлдвэрийн удирдлагууд гарын үсэг зурлаа.

Ингэснээр арабын орнуудаас манайд тусламжаар өгөх нефтийг тус боомтод боловсруулан, шатахуун болгож  Монголдоо оруулж ирэх боломж нээгдэж байна. “Монголд үйлдвэрлэв” гэсэн барааны тэмдэг бүхий, хямд бензинээр нийт хэрэгцээний багагүй хувь буюу жилд 300 мянган тонныг тус боомтод үйлдвэрлэх боломж бүрдэх юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээллийн алба мэдээллээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.