АНУ-ын дараагийн арван жилд өөрчлөн шинэчлэх зүйлс-3
2010.01.18

АНУ-ын дараагийн арван жилд өөрчлөн шинэчлэх зүйлс-3

АНУ-ын эрдэмтэд дараагийн арван жилд улс орны хөгжил, улс төрийн бодлогот гарах зүйлсийг тоймлон хүргэсэн байна. Энэ тухай уншигч та бүхэн гуравдугаар хэсгийг нь сонирхоно уу.

Тээврийн хэрэгсэл, жолоо


Ирээдүйн машин одооныхтой адилхан байна. Бид ирээдүйд магадгүй  одоогийн унадаг шигээ машин жолоодох биз. “Дөрвөн дугуйтай, толгойн гэрэлтэй, замаар явдаг байх юм” гэж www.рaleofuture.com вэб сайтад ирээдүйн төсөөлөн Матт Новак хэлжээ.
Байгалийн хий илүү ашигтай. 2012 оны загварууд нь шинэ түлш шатахуун хэрэглэхээр болсон байгаа юм. Мөн 2016 оны загвар нь 35.5 бээрд дундажаар нэг галлон түлш шатахуун хэрэглэхээр болсон байх аж.


Өвөрмөц түлш шатахуун. Хэрэв хэрэглэгч хүсвэл цахилгаанаар ажилладаг машин авч болох юм. 2010 оны сүүлээс 2020 оны эх гэхэд цахилгаанаар ажилладаг машины үйлдвэр зуу гаруй болон өсөн нэмэгдэх аж. Гэхдээ ийм хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл ийт машины зах зээлийн ердөө нэг хувийг эзлэх юм байна. АНУ-д  2020 он гэхэд худалдаанд  гарч байгаа найман шинэ автомашины  нэг нь юмуу багадаа 35 машины нэг нь холимог түлш хэрэглэдэг машин  байх болно гэсэн тооцоотой байна.

Хувь хүнд зориулсан технологи


Компьютер бидний хүслийг урьдчилан мэдэх болно. Үүний нэг жишээ нь Майкрософт /Microsoft/ компанийн Жонатан Клатс /Jonathan Cluts/ телевизийн алсын удирдлагын оронд таны  үзэж зуршсан, идвэхтэй үздэг юм уу сонирхолтой нэвтрүүлгийг телевиз тань өөрөө танд зөвлөж гаргах болно.


Гэрийн үйлчилгээний роботтой болно. Эдгээр робот нь ярьдаг ганц үйлдэл хийдэг байх юм байна. Тухайлбал тоос сордог робот гарах бөгөөд зах зээлд ойролцоогоор 130 ам.доллараар худалдаалагдах юм байна. Хэдийгээр ганц үйлдэл хийдэг боловч биднийг байхгүй ажилтай хугацаанд угаачаас  аяга таваг, хувцас зэргийг гаргаж хатааж, ялгаж ангилах зэргийг хийх юм. Жонатан Клатс “Эцэс нь хэлэхэд танай гэрт робот байхгүй  бол та маш олон роботтой болно” гэжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.