ЕБС-ийн багш нарын төлөөллийг хүлээн авч уулзлаа
2023.04.03

ЕБС-ийн багш нарын төлөөллийг хүлээн авч уулзлаа

Улаанбаатар хотод чадавхжуулах сургалтад хамрагдсан Сэлэнгэ аймгийн Сант сумын цэцэрлэгийн хамт олон болон Ерөө сумын Бугант тосгоны ЕБС-ийн багш нарын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Багш, хамт олны төлөөлөл Төрийн ордны үйл ажиллагаатай танилцан, Есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж дурсгалын зураг татууллаа.

Монголын Залуучуудын Холбооны Сэлэнгэ аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Нутгийнхаа залуучуудад чиглэсэн олон төрлийн арга хэмжээ зохион байгуулахаар зорьж буйгаа илэрхийлэн цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр нээлттэй санал солилцлоо.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Улсын тэргүүний I сургуулийн Ч.Нарантунгалаг багштай 12В ангийн сурагчид, эцэг, эхийн төлөөллийн хамт Төрийн ордны үйл ажиллагаатай танилцан, Есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж дурсгалын зураг татууллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn