БЗД-ийн 97-дугаар сургуулийн баруун хэсгийг тохижуулна
2023.04.27

БЗД-ийн 97-дугаар сургуулийн баруун хэсгийг тохижуулна

Баянзүрх дүүргийн 4-р хорооны 97-дугаар сургуулийн баруун талыг тохилжуулна. Иргэдийн саналд үндэслэн энэхүү ажлыг хийх бөгөөд Энхтайваны өргөн чөлөөг Доржийн гудамжтай явган зам, дугуйн замаар холбох юм. Ингэснээр тус сургуулийн хичээл эхлэх, тарах болон бусад үед тавтомашины түгжрэл үүсэх, хүүхэд, сурагчид авто осолд өртөх зэрэг байдлууд багасна. Одоогоор тендер шалгаруулалтын ажил зарлагдсан. Шинэ хичээлийн жил гэхэд 100% ашиглалтад орно гэж төлөвлөөд байна.