ЭХЭМҮТ-ийн мэс засал, хагалгааны дараах хэвтэн эмчлүүлэх тасагт их засвар ажил хийв
2023.05.18

ЭХЭМҮТ-ийн мэс засал, хагалгааны дараах хэвтэн эмчлүүлэх тасагт их засвар ажил хийв

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Баянгол дүүргээс сонгогдсон гишүүний хуьд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхааран ажиллаж буй.

Дүүрэгтээ төдийгүй улсад томоохонд тооцогдох ЭХЭМҮТ-ийн засвар, шинэчлэлд тэрээр анхаарал хандуулан ажилласан. Энэ хүрээнд төрөх тасгийг иж бүрэн шинэчлэх ажил дууссан бол энэ удаа мэс заслын тасгууд болон, мэс заслын дараах тасгуудад иж бүрэн их засвар шинэчлэлтийн ажлууд хийж дууслаа.

Барилгын их засвар шинэчлэлтийн 2-р ээлжийн их засвар буюу Хүүхдийн эмнэлгийн зоорьтой 4 давхар “6-4” блок барилгын хуучирч муудсан хэсгийг буулгаж цэвэрлэн шал, хана, тааз шинэчлэх, цонх хаалгануудыг шинээр суулгах, шилэн хаалт хийх мөн агааржуулалтын систем, дотор халаалт, цэвэр бохир усны шугам сүлжээ, дотор холбоо, цахилгаан, гэрэлтүүлгийн иж бүрэн шинэчлэлт хийж тасгуудын өрөөнд хүчил төрөгчийн шугам угсралт, эмч, сувилагч дуудлагын систем суурилуулах, дотор заслын ажил бүрэн хийгдэж олон улсын стандартад нийцүүлэн шинэчлэн тохижуулаад байна.