БГД-ийн иргэдийн ихэнх нь 152 гишүүнтэй болох заалтыг дэмжихгүй гэв
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар Баянгол дүүрэгт ажиллаж, иргэдийн байр суурийг хүлээн авлаа.
Тэрээр дүүргийн 1, 6, 7, 8, 16, 17, 18, 19, 22, 25, 26, 31, 33-дугаар хорооны ард иргэдтэй уулзаж, сонгуулийн тогтолцоо, УИХ-ын гишүүдийн тоо болон бусад асуудлыг хэлэлцсэн юм.
Уулзалтад ирсэн иргэдийн дийлэнх нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн 152 гишүүнтэй болох заалтыг дэмжихгүй гэдгээ илэрхийлэв. Харин 108-123 болгох нь тохиромжтой гэдэг дээр олон иргэд санал өгсөн. Мөн 11-р хорооны иргэд сонгуулийн холимог тогтолцоог дэмжиж байгаа ч олон удаа УИХ-д сонгогдсон гишүүдийг жагсаалтаар оруулахгүй байх хэрэгтэйг хэлсэн билээ.
Түүнчлэн иргэд үнийн өсөлт, цалин, тэтгэврийн нэмэгдлийг нэн яаралтай шийдэж өгөх хүсэлтээ илэрхийлсэн. Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Ганхуяг "иргэдийн саналыг УИХ-д танилцуулах болно" хэмээв.
Холбоотой мэдээ
2024.12.19
2024.12.03
2024.11.14