“Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлах ажлыг эрчимжүүлэхийг даалгалаа
2023.06.14

“Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлах ажлыг эрчимжүүлэхийг даалгалаа

Засгийн газрын өнөөдрийн /2023.06.14/ ээлжит хуралдаанд Авлигатай тэмцэх таван Ш ажиллагааны нэг “Шувуу” ажиллагааны хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа.

"Шувуу" ажиллагааны хүрээнд: 

  • Бүгд Найрамдах Киргиз Улсад хэрэгт холбогдон хоригдож байгаа 1,
  • Бүгд Найрамдах Казахстан Улсад хэрэгт холбогдон шалгагдаж байгаа 3,
  • БНСУ-д байгаа 6,
  • БНХАУ-д байгаа 2 зэрэг оршин суугаа улс, хаяг нь тогтоогдсон нийт 25 этгээдийг шилжүүлэн авч ирэх,

Оршин суугаа улс нь тогтоогдоогүй байгаа нийт 22 этгээдийг эрэн сурвалжлах ажлыг эрчимжүүлж ажиллахыг даалгалаа.